Skip links

Tomo Tower төслийн тухай болон явцын мэдээлэл

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод дэвшилтэт технологи, орчин үеийн чиг хандлагад тэмүүлсэн олон төрлийн барилга байгууламжууд баригдаж их хотын өнгө төрхийг тодорхойлсоор байгаа билээ. Энэхүү өнгө төрх, чиг хандлагатай нийцүүлэн бид Монголдоо анх удаа зэн консепцийг өөртөө шингээсэн, Япон зэрэглэлийн Tomo Tower хэмээх төслийг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Манай төслийн гол онцлог болсон байгалийн элементүүдийг ашигласан интерьер дизайн, ногоон байгууламж бүхий зэн цэцэрлэг зэрэг нь танд болон танай хамт олон, үйлчлүүлэгч нарт сэтгэлзүйн тайвширал, стресс бууруулах, анхаарал төвлөрөл ажлын бүтээмж нэмэгдүүлэх, эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэн ажиллах орчинг бүрдүүлж бизнест тань шинэ амжилт, шинэ эрин үеийг бий болгоно гэдэгт бид итгэлтэй байна.

Tomo Tower төсөл нь оффис үйлчилгээ хосолсон 15 давхар бүхий цогцолбор барилга бөгөөд Японы хөрөнгө оруулалттайгаар Улаанбаатар хотын бизнесийн шинэ төв болох Хан –Уул дүүрэг Мишээл худалдааны төвийн баруун талд баригдаж байна. Одоогоор манай төсөл суурийн ажлын шатандаа явагдаж байна. Бизнес эрхлэгч та бүхэн өөрийн бизнесээ Япон зэрэглэлийн барилгатай хослуулахыг хүсэж байвал 2026 оны 4-р улиралд ашиглалтанд орох Tomo Tower төслтэй хамтран ажиллахыг урьж байна. Tomo Tower төслийн барилгын бүтээн байгуулалт, гадаад болон дотоод орчин, уур амьсгал, чанарын стандарт зэрэг нь таны бизнестэй төгс зохицож, ирээдүйд гаргах амжилтад тань тус болно.

Tomo Tower төслийн танилцуулга зургаас:

Leave a comment

Судлах
Чирэх